Мал аж ахуйн үүсэл хөгжил

2024/05/24

Монгол нутгийн эрс тэс байгалийн онцлогт зохицсон мал сүргийг эрхлэн хөтлөх арга, ухаан бий болсноор НӨТ II мянганы II хагаст Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй үүсчээ. Байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас зарим том амьтад нөхөн, зарим нь нүүдэллэсэн байна. Ийнхүү хүнс тэжээлийн нэг эх сурвалж болох амьтдын олонхи нь байхгүй болсон тул хоол хүнсний хомсдолд орох аюул тулгарчээ. Үүний улмаас амьтдыг агнах төдийгүй,  заримыг нь өөртөө дасгаж эхэлжээ. Хүмүүс хоол хүнс олохоос түүнийг хадгалах нь бэрхшээлтэй байсан тул амьтдыг барьж, уяж, хашиж, дэргэдээ байлган өөртөө дасгаж, шаардлагатай үед түүнийгээ хэрэглэх болсон.

Дорнодын Тамсагбулагт малтсан бууцнуудаас гол төлөв хонь, адууны яс гарсан бөгөөд МЭӨ 4-3 мянган жилийн үеэс мал аж ахуй эрхэлж, малчин аймгууд бүрэлдсэн гэж судлаачид үздэг. 1323 оноос мал аж ахуйн хэрэг эрхлэх мал сүргийн хүрээлэнг байгуулж үе үе малын тооллого явуулж, им тамга тавьж дансалдаг байсан байна. 1920-иод оны үед мал аж ахуй бүхэлдээ эдийн засаг, хүн ардын аж амьдралын үндэс нь болж үндэсний орлогын үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж нийт ачаа тээвэрлэлтийн ажлыг үхэр тэрэг тэмээн хөсгөөр гүйцэтгэж, шуудан харилцааг морин өртөөгөөр явуулдаг байжээ. Дэлхий дээр нэг төрлийн малыг олон янзаар нэрлэдэг улс орон нь зөвхөн Монгол юм.