Мал хулгайлах гэмт хэрэг багасчээ.

2024/05/17

  

Мал хулгайлах гэмт хэрэг 2023 оны байдлаар статистикийн тоон мэдээгээр 643 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 135-аар бага байна. Хамгийн их буюу зүүн бүсэд малын хулгай 203 бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод хамгийн бага буюу 38 хэрэг бүртгэгджээ.

Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах шийтгэл:

1 бог хулгайлсан бол 2-5 жил ял онооно

2 бод эсвэл 8 бог болон түүнээс дээш мал хулгайлвал 5-8 жил ял онооно.

Бүлэглэн үйлдсэн хохирогчийн амьжиргаанд ноцтой хохирол учруулсан бол ял шийтгэлийг улам хүндрүүлнэ.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх:

Малаа байнгын хариулга маллагаатай байлгах

Мал хамгаалах бүлэг нөхөрлөл сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх

Малын байршил тогтоогч болон орчин үеийн дэвшилтэд технологи ашиглах

Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах