“ГРАНД ГОВЬ ТЕЧ” ХХК НЬ “ШИМТ СҮРЭГ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЖУРАМ-ЫН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1-Т ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН НУУЦЛАЛЫН БОДЛОГЫГ БОЛОВСРУУЛСАН БОЛНО. ЭНЭХҮҮ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГЫН НӨХЦЛӨӨР ТАНЫ АППЛИКЕЙШНЭЭР ДАМЖУУЛАН ИЛГЭЭСЭН БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ӨГСӨН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ УСТГАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ТУЛ ТА НЭГ БҮРЧЛЭН УНШИЖ ТАНИЛЦАЖ, ӨӨРИЙН ЗӨВШӨӨРӨЛ, БАТАЛГААГ ӨГНӨ ҮҮ.
1.1. ШИМТ СҮРЭГ вэб сайт, ШИМТ СҮРЭГ аппликейшн (цаашид “вэб сайт, апп” гэх) ашигласан тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг энэхүү Хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогоор (цаашид “хувийн мэдээллийн бодлого” гэх) зохицуулна.
1.2 Гранд говь теч ХХК (цаашид “ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ” гэх)-г “хэрэглэгчийн мэдээллийг хариуцагч" гэж, “Шимт сүрэг” үйлчилгээний ерөнхий журмын 2.1-т заасан талуудыг “мэдээллийн эзэн” гэж тус тус үзнэ.
1.3 Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа Хэрэглэгчээс зөвшөөрөл авна.
1.4 Хэрэглэгчийн Үйлчилгээний ерөнхий журам болон энэхүү хувийн мэдээллийн бодлогыг уншиж танилцан, зөвшөөрч байгаа аливаа үйлдэл хийснийг “ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРСӨН”, хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
1.5 ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр Хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг Хэрэглэгч ойлгож зөвшөөрч байна.
1.6 Хэрэглэгч төхөөрөмж дээрх өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр бусдад өөрийн төхөөрөмж, түүний нууц үг, төхөөрөмж дээрх аливаа мэдээллийг алдсан, энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцах ба Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
1.7 ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах үүргийг үйлчилгээний нөхцөл дээр, хэрэглэгчийн зөвшөөрлөөр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно.
2.1. Хэрэглэгчийн дараах мэдээлэл нь дангаар болон хамтдаа хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна:
2.1.1. хүний эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр (хуулийн этгээд бол оноосон нэр);
2.1.3. оршин суух газрын хаяг, байршил;
2.1.4. хүний биометрик мэдээлэл;
2.1.5. төхөөрөмжийн мэдээлэл;
2.1.6. утасны дугаар;
2.1.7. хуульд заасан бусад.
3.1. Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална:
3.1.1. хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;
3.1.2. хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3.1.3. ялгаварлан гадуурхахгүй байх;
3.1.4. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах.
3.2. Гранл говь теч хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх (“Бизнес Зорилгоор”), хэрэглэгчтэй гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх (“Гэрээний”), зөвшилцөлд хүрэх (“Зөвшилцлийн”), болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор (“Хуулийн Шалтгаанаар”) ашиглана.
3.3. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернет нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.
4.1. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг цуглуулна:
4.1.1. вэб сайт, апп-ийг ашиглах, бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байх үед;
4.1.2. Бичгээр гэрээ байгуулах үед;
5.1. Хэрэглэгчийг бүртгэх үед Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн мэдээллийг ашиглан таныг цахим орчинд таньж, (KYC-ийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон) баталгаажуулна.
5.2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж болно.
5.3. Зарим тохиололд Хэрэглэгчийн мэдээллийг хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийх зорилгоор боловсруулан ашиглаж болно.
6.1. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, мөнгө угаах терророзм болон онц ноцтой гэмт хэрэгтэнг илрүүлэх зэрэг зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулж болохыг Хэрэглэгч Ойлгож, зөвшөөрч байна.
6.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор гадаад улс дах байгууллагад дамжуулан өгөх зөвшөөрлийг Хэрэглэгч Ойлгож, САЙН ДУРЫН үндсэн дээр зөвшөөрч байна.
6.3. Энэхүү нөхцөлийн 6.1-д зааснаас бусад байгууллагад дамжуулах тохиолдолд гагцхүү Хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрлийг авч дамжуулна.
7.1. Хэрэглэгч дараах тохиололд өөрийн мэдээлэлд засвар оруулах, устгуулах эрхтэй байх бөгөөд Хэрэглэгч хувийн мэдээлэл нь бүрэн бус эсхүл буруу бол засах боломжтой байх бөгөөд засвар хийхээс өмнө шинээр оруулах мэдээлэл үнэн, зөв эсэхийг нягтлан шалгана.
7.2. Хэрэглэгч мэдээллийг ашиглах зөвшөөрлөө цуцалсан, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ Хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар ашигласан болон хуульд заасан тохиолдолд хувийн мэдээллээ устгуулахаар Үйлчилгээ үзүүлэгч-д хандах эрхтэй.
8.1. Хэрэглэгч хувийн мэдээллээ устгуулах болон бусад гомдол мэдээлэл байгаа бол help@shimtsureg.mn болон 7776-9898 утсаар мэдэгдэнэ.
8.2. Хэрэглэгч Үйлчилгээ үзүүлэгч-гийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, UBH оффисийн 906 тоотод биечлэн ирж эсхүл шуудангаар гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.
8.4. Мэдээллийн аюулгүй байдал болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор Үйлчилгээ үзүүлэгч бичиг баримтыг шаардаж, баталгаажуулж болно.
8.5. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээлэл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Хэрэглэгчид боломжит сувгаар мэдэгдэнэ.
8.6. Хэрэглэгч гомдол, мэдээллийн шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.